“Наашаа харж инээе, цаашаа харж нулимсаа арчья”

img

Нийслэл хотын иргэдийн тулгамдсан олон асуудлуудын нэг нь хүүхдийн эмнэлэг. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хангамжаас дутмагаас эмч эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд ээж аавынхаа хамтаар ор хүрэлцэхгүй газраар хэвтэж байгаа дүр зураг танил болоод удаж буй. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэсэн биш нэмж өвчин авах нь холгүй хэд хоног хэвтэх гэж бөөн асуудал үүсдэг. Нийслэлчүүдийн сэтгэл зовоосон энэ асуудлын шийдвэрлэх эхний алхам болгож, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон Шийдлийн Засгийн газраас Зам тээврийн яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргаад удаагүй байна. Засгийн газрын энэхүү шийдвэрийг ирэх 2015 оны хоёрдугаар сар гэхэд биелүүлж, албан тасалгааны өрөөнүүдийг эмнэлэг болгон өөрчлөх даалгаварыг Эрүүл мэнд, спортын сайд Шийлэгдамбад даалгаад байгаа.

Й

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Зам тээврийн яам байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажилласан бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин нар ажлын хэсгийн гишүүдээр ажиллалаа.

й

Яамны барилгыг 1 тэрбум гаруй төгрөгөөр засаж янзалжээ

Й

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энэхүү уулзалтын эхэнд “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол улсад нэн шаардлагатай байгаа хүүхдийн эмнэлэг болон эмнэлгийн зориулалтаар баригдсан бусад барилгыг зориулалтаар нь ашиглах талаар судлах ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр та бүхэн манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг мэдэж байгаа. Хүн амын өсөлт, төрөлт нэмэгдсэнтэй зэрэгцэн хүн амын өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо улсын хэмжээнд өссөн тул эмнэлэг, орны тоог нэмэх нэн шаардлагатай байгаа. Энэ ажлын хүрээнд бид танай яаманд ирээд байна. Засгийн газраас анх Соёл спорт аялал жуулчлалын яамыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Манай ажлын хэсэг судлаж үзээд эмнэлэг болгох боломжгүй хуучирч муудсан барилга гэсэн дүгнэлт гарган өөр арга зам хай гэсэн хариу шаардлага тавьсан юм. Зам тээврийн яамны хувьд 1986 онд ашиглалтад орсон чанарын хувьд онцсайн, угсармал шугаман суурьтай, цутгамал баганатай, зоорьгүй дөрвөн давхар барилгатай юм. Энэ барилгыг хүүхдийн эмнэлэг болгон ашиглахад хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай вэ гэдгийг тооцолохыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон байгаа. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Зам тээврийн яамныхан асуудал босгож байна. Бид энэ барилгыг оффисын зориулалтаар засаж янзлахад 1 тэрбум гаруй төгрөгөөр засаж янзалсан байгаа. Нүүхэд 200-300 сая төгрөг шаардлагатай гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр Монгол Улсын ирээдүй болсон эх, нялхас хүүхдийнхээ төлөө мөнгө тоолох нь хэр зохистэй юм бэ гэдэг асуудал байгаа шүү. Шаардлагатай бол тэр байтугай мөнгийг ирээдүйнхээ төлөө гаргана. Монгол Улсын Засгийн газарт шаардлагатай хөрөнгийг гарга гэж манай ажлын хэсгээс дүгнэлт гаргаж өгнө” гэлээ.

й

Хувийн компани биш Засгийн газрын шийдвэрээ дага

Й

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ үеэр “Эрүүл мэндийн яамнаас асуухад та нар энэ барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд шаардлагатай урсгал зардал болон бусад тооцоог хэзээ гаргаж дуусах вэ. Цаг хугацаа алдаж болохгүй. Энэ долоо хоногт УИХ-аар 2015 оны төсвийн тодотгол яригдана. Эхний байдлаар багцаалсан төсвөө оруулж ир. Засвар шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн хойноо он гаргаад нэмэлт санхүүжилтээ шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэж л УИХ-аар санхүүжилтээ шийдвэрлэхгүй бол мөнгөгүй яам болоод энэ ажлаа ч хийж чадахгүй хоцорно шүү. Зам тээврийн яамныханд хандаж хэлэхэд нүүх асуудал хүнд хэцүү байна гэдэг асуудлыг ярих хэрэггүй. Нүүх асуудлаа шийд ээ. Засгийн газрынхаа шийдвэрээ дагах хэрэгтэй. Бидэнд өгсөн танилцуулгаас харахад та бүхэн барилгаа өгөхгүй гэсэн байр сууринаас хандсан байна. Энэ асуудлыг Засгийн газар дээрээ ярихгүй яагаад Байнгын хорооны гишүүдэд өгч байгаа юм. Засгийн газрын шийдвэртэй санал нийлэхгүй бол та бүхэн өөрсдийн шийдвэрийг гаргаж болно шүү” гэж мэдэгдсэн юм.

Й

Харин УИХ-ын гишүүн Д.Арвин хэлэхдээ “Энд аль нэг яам нь ажлаа танилцуулах асуудал байхгүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Зам тээврийн яам шинэ байр руугаа нүүх хэрэгтэй. Эрүүл мэндийн яам яаралтай энэ байрандаа ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Зам тээврийн аямныхан ч гэсэн 200-300 сая төгрөгөө хүлээгээд суугаад байх хэрэггүй. Ямар хувийн компанийг гаргаж байгаа биш Засгийн газрын шийдвэрээ дагах хэрэгтэй” гэлээ.

й

Гишүүдийг байр сууриа илэрхийлсэний дараа ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан  “Өнөөдөр нийслэл хотод 450 мянга гаран хүүхэд бий. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой гэдэг. Энэ жишгээр тооцвол нийслэлд хүүхдийн эмнэлгүүд нийлээд 1800 ортой байх ёстой. ЭХЭМҮТ-д 402, дүүргүүдэд 670 ор байна. Тэгэхээр  728 ор дутуу байгаа. Энэ дутуугаа нөхөх ёстой. Шийдлийн Засгийн газар шийдвэрээ гаргасан байна” гэдгийг дахин сануулсан.

й

Өөр байгууллагаа  оруулна гэсэн бол бид татгалзах байсан

й

Түүний энэ сануулгын дараа Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү “Манай яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох гэж байгаа учраас л бид суллаж өгч байна. Монголын хойч ирээдүйд хэрэгтэй эмнэлэг болгох гэж байгаа учраас бид нүүхэд татгалзахгүй. Харин өөр байгууллагаа  оруулна гэсэн бол бид татгалзах байсан” гэсэн юм.

й

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба “Яамны барилгыг 150 ортой хүүхдийн эмнэлгийн зориулалтаар өөрчлөхөд эхний ээлжинд 6.2 тэрбум төгрөгийн шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарган Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Үүнд тоног төхөөрөмж, урсгал зардалыг багтаасан. Засгийн газар дээр хүүхдийн эмнэлэг болгон өөрчлөх ажлыг богино хугацаанд засч янзлах үүрэг өгсөн тул эхний ээлжинд концессийн гэрээгээр ажлаа эхлүүлэхээр болсон” гэлээ.

я

Энэхүү мэдээллийн дараа ажлын хэсгийнхэн тус яамны зарим өрөө тасалгаануудаар орж үзсэн бөгөөд эмнэлгийн зориулалтаар өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэхэд өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийхээ мэдэгдээд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгатай танилцахаар явсан юм.

й

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
haluun us irdeggui bair sh dee. yam hul hudukguun ihtei dee. hotiin tuvd buun tugjrel nemegdene. esvel buur hotiin zah uruu nuulgekh heregtei.
2014-12-25
зочин:
битгий хүнийг хардаад бай. арвин гишүүнд барилгын компани байхгүй, төрийн төлөө өөрийгөө элээж яваа чин шударга эмэгтэй шүү дээ.
2014-12-23
zochin:
zaluusaa xuuxdiin emnelegtei bolj baixad bayarlax xeregtei. ter 6 terbum togrog ni tonog toxooromjteigee gej baina shu de. shineer barix bol lab 3-4 jiliin daraa orox baix. xarin zasaxad bol namar gexed saixan emnelegtei bolchixno shuu de. odoo xuuxduud enenees ch dor noxtsold emchiluulj bn.
2014-12-23
баагий:
энэ бол сайханбилэгийн хүүүхдэд хайртай царайлж нэр хүнд олох гэсэн явуургүй арга. зориулалтын эмнэлэг 3 м өндөр таазтай, зориулалтынх байх ёстой. энэ байрны таазны өндөр 2,5 м байгаа. одоо энэ байрны хануудыг нурааж, дундуур нь баахан хана нэмж барих гэх мэтээр 6,2 тэрбум төгрөг хий дэмий үрнэ. хүүхдүүдийг ийм гоё гялгар орчинд оруулах ч үгүй. эмнэлэг юм чинь зүгээр л цагаан хананууд л болгоно. ийм болгох гэж яам нь мөнгө зарцуулсан, нэмээд эмнэлэг болгох гэж бас мөнгө зарцуулна. зтя-ныхан нүүж очсон байрандаа дахиж засвар хийнэ. гээд л хэд дахин зардал гарна шүү дээ. арвин гишүүн нээх сүрхий хүүхдэд хайртайдаа ингэж ажлын хэсэгт орж гүйгээд байгаа ч юм биш. энэ байрыг эмнэлэгийн зориулалттай болгож тохижуулах 6,2 тэрбумын тендерийг өөртөө авч, тал үнээр нь хийж, тал мөнгийг нь хувьдаа авах гэсэндээ л ингэж байгаа юм. 6,2 тэрбум төгрөгөөр шинээр жинхэнэ зориулалтын цоо шинэ хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй. сайханбилэг ингэж хүнд таалагдах гэсэндээ тэнэг шийдвэрүүд гаргаад байвал 2-3-хан сарын богино настай засгийн газрын тэргүүн болж түүхэнд үлдэнэ дээ
2014-12-23
zochin:
boljdee. huurhii bidnii nyalh urs iim bairand emchilgee hiilgene gedeg chini sain hereg bainadaa. emnelegee iim bailgah baital uursduu tav tuhtai, zuulun suudald yambalj baisan baijee. iim shiidver gargasan erunhii saiddaa bayarlalaa.
2014-12-23
!!!!:
6.2 terbum gedeg hudlaa baihaa. zasvar ni hiigdchihsen, saihan tohijolttoi baigaa yum bish u???
2014-12-23
lemon:
өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний бараагаа lemon.mn сайтнаас захиална уу.
2014-12-23
хангай :
оффисын зориулалтаар тохижуулсан ийм байрыг дахин эмнэлэг болгон өөрчлөхөд их хөрөнгө гарна. ийм шаардлага гарна. сайханбилэгийн шийдвэр маш буруу, зүгээр л хүүхдэд хайртай дүр эсгэсэн популизм.
2014-12-23
enkhee:
hotoo teleed hotiin zah ruu irgededee oir huuhdiin emneleg barij boldoggui yumuu? 6,2 terbumaar baina daa. zoriulaltiin bus yumiig zasahad mash ih zardal gerne, bas l nogoo idej uuh sonirhol yavj bna. nogooteiguur eruul mendiin uridchilen sergiileh uil ajillagaag eruul mendiin yam hiih heregtei , tuunees huuhdee ovchluuleed l oron suutsaa emneleg bolgood baival teneg sanagdaj bna. oron nutagt emneleg bariachee, hodoonoos hot ruu ih irj bna
2014-12-23
ахах:
одоо энэ яамыг эмнэлэгийн болгох ажлыг арвины, баярсайханы өөрсдийнх нь, танил талынх нь компаниуд хийж гүйцэтгэнэ. 6,2 тэрбум төгрөгөөр хийхгүй, үсрээд 2 тэрбум төгрөгөөр засаад үлдсэн мөнгө нь эд нарын халаасанд орно шүү дээ. сайндаа ч хүүхдийн эмнэлэг гэж гүйгээд байгаам биш.
2014-12-23
зочин:
зөв л шийдэл байна, ер нь бүрэн ашиглалтгүй байгаа төрийн өмчинй байрнуудын судалгааг гаргаад энэ мэтчилэн эмнэлэг, сургууль,цэцэрлэг болгосон дээр, гэр хороололд байгаа хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулиар хангахад голлон анхаарах хэрэгтэй дээ, одоо яахав нэгэнт бий болсон шийдлийн засгийн газрынхан юм л хийж үзээрэй, ард түмний чинь амьдрал хэцүү л байна шүү эрхэм гишүүдээ,сонгууль болох хугацаа ойртох тусам та нар ард түмнээ ахиж яаж гуйна даа гээд ичих санаа зовох булчирхай байдаг бол нойр нь хүрэхгүй болох байх даа хөөрхийс!
2014-12-23
1234:
зам тээврийн яамны байрыг эмнэлэгийн болгон өөрчлөхөд 6,2 тэрбум төгрөг зарцуулах гэнээ. эмнэлгийн бус байранд хүүхдүүдийг оруулна гэхээр агаар зай талбай ариун цэврээс авхуулаад өчнөөн сөрөг тал гарна. 6,2 тэрбум төгрөгөөр бараг цоо шинэ эмнэлэг барьчихаж болох мөнгө шүү дээ. одоо зам тээврийн яамныхныг зарим хүмүүсийг нь барилга хотбайгуулалтын яамны хажуугийн шар байшинд, заримыг нь цөмийн энергийн газарт шилжүүлнэ гэнээ. яам нь 2 хуваагдаад ажиллана гэхээр хүмүүсийг нааш цааш явуулж чирэгдэл учруулна гэсэн үг. тэгээд 1 жилийн дараа яам 2 хуваагдаад хэцүү байна гээд шинэ байр барих хэрэг гарна даа. ингэж олон дахин ажил гаргаснаас зтя-г хэвээр үлдээгээд цөмийн энергийн газарт түр зуур хүүхдүүдийг хүлээж аваад, харин 6,2 тэрбум төгрөгөөр шинээр хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй шүү дээ.
2014-12-23
монгол:
ямар их хөрөнгө үрэн хувийн компанийг тэтгэн энэ байраа татварынхны мөнгөөр гоёсон бол????????????? 1980 аад оны үед л байшин дотор байшин барьж тансагладаг тод дэлгэрч байсан нь санаанд орлоо. тэр үед гайгшй ээ фанер лак л зардаг байж харин одоо хардаа. гадаадын хөгжилтэй орны ганц нэг яамаар орж байсан. тэнд бол харин арддаа л зориулсан өөрөөр хэлвэл үйлчлүүлэгчдээ зориулсан тав тухыг бий болгоход л хөрөнгө зарсан байдаг шүү. бодмоор л юм даа
2014-12-23