Нью Йоркийн цагдаа нарын үхлийг захиалсан гэв

img

АНУ-ын Нью Йорк хотод өнгөрсөн бямба гаригийн орой олныг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан. Исмаул Брислеу гэгч үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Венжиан Лю, Рафаел Рамос нарыг машиндаа байх үед нь халдаж, амийг нь хороосон юм. Тэрээр дээрх хэргээ үйлдсэнийхээ дараа хэргийн газраас холгүй амиа хорлосон билээ. Энэхүү хэргийг шалгаж буй цагдаагийн ажилчид дээрх халдлагыг сайтар бэлтгэсэн, захиалгат аллага хэмээжээ.

1

Гэмт хэрэгтэн фэйсбүүктээ “Би захиалга авлаа. Мэдээж хэрэг пиццаны захиалга биш. Аллагын захиалга” гэж бичжээ. Мөн тэрээр твиттертээ “Удаан хүлээсэн хорслоо тайлах мөч”, “Намайг ад үзэж, гутаасны чинь хариуд...”, “Та хоёр үхэх болно”  гэж жиргэжээ.

Цагдаа нар гэмт хэрэгтэнтэй твиттер, фэйсбүүкээр чаталж байсан 10 орчим хүнийг баривчилсан гэв. Тэдний дунд цагдаа нарын үхлийг захиалсан гэмт хэрэгтэн байгаа гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ