Обама амралтаа авав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амралтаа авч, улсын ажлаас хэсэг хугацаанд чөлөөлөгдсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар Хавай арал руу явж, удахгүй болох зул сарын баяраа тэнд өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
1
Обама өнгөрсөн жил долоо хоногийн чөлөө авч байсан бол энэ удаад 17 хоног амрах юм байна. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаагаа ийм урт хугацааны амралт авч буй. Обама Ойрхи Дорнодод болж буй үйл явдал, Баруун Африкийг түгшээж буй эбола вирусээс гадна улс оронд нь өрнөж байгаа хямрал, мөргөлдөөнөөс болж их ядарч, сульдсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карней мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ