Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Чингис хаан зочид буудлын хурлын танхимд

09:00-13:00 цагт "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг болно. Монгол улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, НҮБХХ.

б

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНИСЕФ, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүд танилцуулна.

12:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус үйл ажиллгааны сүүлийн үеийн мэдээллүүд болон гаргуунд нь гаргасан Монгол бөхийн талаар Монгол бөхийн хөгжил шинэчлэлт ТББ-аас мэдээлэл хийнэ.

13:00 цагт Олимпын хорооны ерөнхийлөгч Загдсүрэнгийн ёс зүйгүй байдлын талаар Спортын холбоодын удирдлагууд мэдээлэл хийнэ.

б

Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд

09:00-12:00 цагт “ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ 2014” сэдэвт хэлэлцүүлэг болно.

б

МҮЭХ-ны 4 давхрын зааланд

12:30 цагт Гурван талт улсын хэлэлцээр, цалин, тэтгэвэр, ажлын байрны цомхтголын асуудлаар МҮЭ-ийн холбооноос шуурхай мэдээлэл хийнэ. Холбоо барих:99027019

б

Магадлан, нотолгоо итгэмжлэлийн гэрчилгээ гардуулна

10:00 цагт СХЗГ-ын даргын 2014.12.09 -ний өдрийн тушаалаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн Хүлэмжийн хийн ялгаралт, шингэлтийг тооцоолох магадлаа нотолгооны албыг MNS ISO14065:2013 стандартын шаардлага хангасан тул 2 жилийн хугацаатай итгэмжлэхээр болон гэрчилгээг гардуулна. Холбогдох утас:99006864

б

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд

10:30 цагт Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлсэн, хамгааллын үйлчилгээ үзүүлж буй арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана. Харилцах утас: 94839684

б

Хууль сахиулахын их сургуульд

10:00-12:00 цагт Тус сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн 2014 онд хийсэн ажлын үр дүнг тайлагнан, цаашдын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулна.

б

Яармагийн Амбулаторийн Сэргээн засах кабинетэд  /Яармагийн хуучин эцсийн буудлын зүүн талд 2 давхар ногоон байр/

14:00 цагт “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аяны нээлт болно. Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг, Морингийн даваа, Сонгино орчимд амьдардаг тархины саа өвчтэй 1-7 насны 15 хүүхдэд сэтгэлийн дэм өгөх, шинэ жилийн баярыг хамт тэмдэглэхийн зэрэгцээ тэдний эцэг эхэд нь ийм өвчтэй хүүхэдтэй хэрхэн яаж харьцаж, асаргаа сувилгаа үзүүлэх талаар сургалт явуулах зорилгоор “Залуу эмгэг физиологич” клубын хамт олон уг  сайн үйлсийн аяныг 8 дахь жилдээ зохион байгуулна. Холбоо барих утас: 88020965, 99978179 d www.shuud.mn
   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ