“ДЦС-4”-ийн хүчин чадал нэмэгдлээ
“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ. Энэ төсөл хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө 70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн аж. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм байна.
Төслийн хэрэгжилт графикийн дагуу явагдсан бөгөөд ОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллажээ. Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангана гэдгийг албаныхан хэлжээ.
р
“Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ