50 хэт даврагчийг цаазалжээ

img

Пакистаны удирдлагууд шоронд хоригдож буй “Талибан” бүлэглэлийн 50 дайчныг цаазалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү үйл явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф “Энэ бол дөнгөж эхлэл. “Талибан” бүлэглэлийг хүйс тэмтрэх болно. Та нарт дахин боломж олгохгүй” гэж хэлжээ.

1

Гэнэтийн халдлагаас сэрэмжилж цагдаа нар цаазын ял гүйцэтгэсэн газрын ойр орчимд хяналтаа тогтоожоо. Амиа алдсан дээрх хэт даврагчдын дотор “Талибан” бүлэглэлийн шашны тэргүүн Мохманд байжээ. Түүнийг өнгөрсөн оны эхээр Исламабадад байрлах гэрээс нь баривчилсан билээ.

Энэ сарын 16-нд тус бүлэглэлийн дайчид Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийг барьцаалж, 141 хүүхдийн аминд хүрсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ