Тунисчууд Ерөнхийлөгчөө сонгов

img

Бүгд Найрамдах Тунис улс түүхэндээ анх удаа чөлөөт сонгууль хийж, Ерөнхийлөгчөө сонголоо. Сонгогчдын 55.5 хувь нь “Ардчилсан” намаас нэр дэвшсэн Бежи Кайд Эссебсид саналаа өгч, Ерөнхийлөгчөөрөө сонгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Бежи Кайд Эссебси өдгөө 88 настай ч гэсэн сонгогчдын ихэнх хувь нь дэмжиж, саналаа өгчээ.


Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн тус улсыг удирдаж байсан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Монсеф Маркузигийн “Хувьсгалт” намыхан сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй буйгаа мэдэгдэж, гомдол гаргажээ. Маркузигийн хэвлэлийн төлөөлөгч “Ардчилсан нам сонгогчдын саналыг авахын тулд башир арга хэрэглэсэн” гэж мэдэгдсэн ч “Ардчилсан” намын дэмжигчид Тунисийн төв талбайд баяраа тэмдэглэж, шинэхэн Ерөнхийлөгчдөө ажлын амжилт хүсчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ