Эболагаар 7300 хүн амиа алдлаа
Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусээр амиа алдсан
хүний тоо 7303-д хүрсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Мөн халдвар авсан хүний тоо 19031-д
хүрчээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат
Чан “Либери улсад эболагийн дэгдэлт удааршиж эхэлсэн. Харин Гвинейд өдөрт 50-60
хүн шинээр халдвар авч, 15-20 хүн амиа алдаж байна” гэж хэлжээ.
Хятадын эрүүл мэндийн ажилчид эболаг зогсоох уусмал гаргаж авснаа мэдэгдэж, ДЭМБ-аас өвчтөн дээр турших зөвшөөрөл олгохыг хүссэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Маргерат “Хятад эболаг зогсоох уусмал гаргаж авснаа мэдэгдсэн. Тэгэхдээ АНУ, Британийн Эрүүл мэндийн яам шинээр гаргаж авсан уусмалыг хүн дээр турших нь хэтэрхий эрсдэлтэй хэмээж буй. Эбола хүрээгээ тэлж, амиа алдагсдын тоо нэмэгдсээр байвал дээрх уусмалыг хэрэглэхээс өөр аргагүй” гэсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сар Канад эболаг зогсоох бэлдмэл гаргаж авсан ч үр дүнд хүрээгүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ