Ханхүү оны онцлох эрхэм болов

img


Британийн “HELLO”сэтгүүл энэ оны онцлох эрхмийг тодруулжээ. Тус сэтгүүлийн редакци 2014 оны онцлох эрхмээр Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луиг нэрлэсэн байна. Ханхүү энэ онд аав, ээжийнхээ хамтаар Шинэ Зеланд, Австрали улсад төрийн айлчлал хийсэн билээ. Харин дараах байранд ханхүүгийн ээж, гүнж Кейт Миддлтон жагсчээ. Тэрбээр хоёр дахь хүүхдээ тээж буй билээ.


“People”сэтгүүл ханхүү Уильямын гэр бүлийг оны онцлох гэр бүлээр тодруулсан тухай “www.hellomagazine.com” мэдээлж байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ