Интернэт тасарсан нь хакеруудтай холбоогүй
Хойд Солонгосын удирдлагууд тодорхойгүй хугацаагаар интернэт болон олон нийтийн сүлжээг хаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ талаар “Хөдөлмөрийн нам”-ын хэвлэлийн албанаас мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан байна. “Пхеньянд интернэт тасарсан нь хакеруудтай ямар ч холбоогүй” гэж “KCNA” агентлаг уламжлав.
1
АНУ-ын Тагнуулын газар “Sony Pictures” компанийн дотоод сүлжээг хакердсан этгээдүүдтэй Хойд Солонгос хамааралгүй хэмээн мэдэгдэж, энэ хэргийг илрүүлэхэд тус улстай хамтран ажиллахаар болжээ. Мөн энэ хэргийг илрүүлэхэд АНУ, Хятад улстай хамтран ажиллаж эхэлсэн юм. “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нэрийг ашиглаж, “Sony” компанийн дотоод сүлжээг хакердаж, “Ярилцлага” кино нээлтээ хийсэн тохиолдолд 2011 оны есдүгээр сарын 11-нийх шиг халдлага үйлдэхээ сануулсан билээ.
“Sony”-ийн удирдлагууд дээрх хэрэгтэй Хойд Солонгос улсыг холбоогүй хэмээн Тагнуулын газраас баттай мэдсэний дараа “Ярилцлага” кино товлосон цагтаа нээлтээ хийх болно гэж мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ