Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
Уул уурхайн сайд Р.Жигжид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Уул уурхайн яамны бүтэц орн тоог шинэчлэн баталсан. Тус яам шинэ бүтцээр Хуулийн хэлтсийг татан буулгаж, 5 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгон, 66 албан хаагчтайгаар ажиллаж байгаа аж. Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэлдээ:
ө
-Манай яам Шинэчлэлийн Засгийн газрын үеийн эрдэс, баялаг, газрын тосны салбарын бодлого, үйл ажиллагааг уламжлан, эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллана. Шинээр батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдгээртэй уялдуулсан дүрэм журам, стандартыг шинэчилнэ. Түүнчлэн зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог металл зэрэг хөтөлбөр боловсруулж, Засгийн газраар батлуулна гэсэн юм.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ