Д.Загдсүрэнг зайлтал тэмцэнэ

img

Монголын Үндэсний олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ 2 жилээр хасуулж, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ялаар шийтгүүлсэн ч Өршөөлийн хуульд хамрагдан, ялаас чөлөөлөгджээ. Тэрбээр хорооныхоо Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэгтэй хамтран албан тушаалаа урвуулан ашиглаж, Олимпийн хороонд их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүгджээ. Бүр тодруулбал Д.Загдсүрэн нь олимпийн хорооны 3.9 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн нь баримтаар нотлогдож, шүүхээс ял сонссон аж. Харин тэр өнөөдөр ч Олимпийн хороог удирдсан хэвээр буй. Хоол идэж байгаа тогооноосоо чамгүй хэмжээний хөрөнгө завшиж, тэрийг нь хууль хяналтынхан тогтоож, бүр шүүхээс ял сонссон атлаа тэр одоо ч суудалдаа сууж байна.

а

Д.Загдсүрэн Тамирчдын нөхөх сэргээлтийн төвийн таван давхар барилгыг Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-ийн хөрөнгөөр барьсан мэтээр Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ойлгуулжээ. Ингээд зогсохгүй тус барилгыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "Тамирчдын нөхөн сэргээх сувилал" ХХК-д шилжүүлсэн байна. Үнэн хэрэгтээ бол тус барилгыг Олимпийн хорооны 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан аж. Ингэж тэрбээр албан тушаалаа ашиглан, бусадтай бүлэглэж, Олимпийн хорооны 3.8 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлжээ.

х

Түүний хийсэн бас нэг хууль бус үйлдэл. Д.Загдсүрэн Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр газар заржээ. Монголын Үндэсний олимпийн хорооны эзэмшлийн газраас 3600 м.кв буюу 47 сая 520 мянган төгрөгийн үнэтэй газрыг   Нийслэл-Өргөө компанид хууль бусаар шилжүүлэн өгчээ. Ингэж тэр давтан үйлдлээр Монголын Үндэсний олимпийн хороонд онц их хэмжээний хохирол учруулсан байна.

х

Энэ бүхэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан баримт. Энэхүү баримтыг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд хурал хийсэн спортын холбоодын төлөөлөл дэлгэсэн юм. Спортын 10 гаруй холбоо нэгдэж, Монголын олимпийн хөдөлгөөний нэр хүндийг унагааж, олон улсын олимпийн дүрмийг зөрчиж буй Д.Загдсүрэн гэх хүнтэй тэмцэхээр шийдсэнээ мэдэгдэв. Монголын олимпийн хороог 14 жил удирдаж байгаа Д.Загдсүрэн тамирчдын амжилтаар халхавч хийхээс өөрийг хийгээгүйг тэд дуулгав. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж "Тив, дэлхийд нэрээ дуурсгаж байгаа тамирчдын дээр хог шаар сууж байгаад уур хүрч байна. Загдсүрэнг буулгасан цагт л сэтгэл амарна" гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр Д.Загдсүрэнгийн оронд Олимпийн хорооны дарга болох гэсэн санаа огтхон ч байхгүй гэдгийг цохон тэмдэглэж байв.

х

Монголын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал маргааш болох аж. Тиймээс Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, Д.Загдсүрэнгийн асуудлыг хэлэлцэхийг хүсээд буй аж. Олимпийн хорооны нийт 90 гишүүний 30 нь Загдсүрэнгийн гар хөл гэнэ. Тиймээс гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрт найдахгүй байгаагаа спортын холбоодын төлөөлөл хэлж байна. Гэхдээ тэдний тэмцэл Д.Загдсүрэнг Олимпийн хорооны даргын суудлаас буусан цагт дуусах гэнэ лээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bolih heregtei shuu dee hudlaa holbood ch geh shig urialaad baigaa nohduud yg mongold yu hiij giiguulev dee ajil hiij baigaa negniigee bitgii ingej dooshin chihej baigaachee hudlaa hii hooson uls torjhoo bolih heregtei sh dee.
2014-12-24
kkkkkk:
kkkk sportiin holbood gej hen ch toohgui darvagar baterdeniin daamnii holboo olon tv luivardsan yasan tamir arvan bait geluu bowling. menget bas hunii adag bolson bayarsaihnii holboo daldaga oyutan jagaa nariin holboo yum daa hoorhiis.
2014-12-24
ene xund xariutslaga toots:
olimpiin xoroonii gazraas hyundai-d zarsan ni nuden deer il bnshuudee...solongos, xyatad nar mongolchuudiig avilgalch, luivarchin bolgoxiig demjij bgd uls. bugdiig n il gargax xeregtei...
2014-12-23
zochin:
hiij bgaa negnee bitgii muul dagvadorjoo chi uridah tsirkee shan ard tumendee uzuuleh ymtai bolgoldoo chinii umnu hiih zuil zunduu bna shuu uhaanaa uralduulaachee bod setge
2014-12-23
долгор:
дагвадорж ер нь ингэхэд боон овчний хоронго юмаа?! албан тушаалд монч их дуртай юм байна. оорийгоо хэн болохыг мэдэхгуй сугсэгнэхээ больж болохгуй юу?! чамд магнай л хэлсэн болохоос циркийг чи ганцхан баллаж байгаа нь худоаа бишшуу?‘ аятайхан байвал оорт чинь хжрэгтэйдээ?!
2014-12-23
ish chaavaas:
энэ дагва гэж хун хуний муу узэх гэсэн биш оорийнхоо булайг дэлгуулж байна даа ккккк сумочин гэсэн билуу тэндээсээ яагаад больсон бэ
2014-12-23
lxavga:
davgaa solior ch ee uuriiguu yu gej bodood bna aa bukh khural tsuglaan deer tenegteed l baij baikh yum mulguu mangar khar bsikh l gazaraa bai ldaa
2014-12-23
asa zov:
asa demjine
2014-12-23
iuguu:
oros tsereg shig bsnaas buugaad uguuch
2014-12-23
hunii shunalaa gej:
turiin bus baiguullagiig tureesiin bairand baihad ni bairtai bolgoloo tiv delhii olimpiin avragatai bolgoloo iedej uuh baisan bol tureesiin bairtai ni iedehgui yu ta nar yum hiijchadaj bgaa huniig uzej chaddaggui ulsuuduu yana daa
2014-12-23
targan bandi:
ene targan bandi mongol ulsad yu hiij giiguulsen yum bol?
2014-12-23
шударга бай:
ял авсан хүнээр олимпийн хороог удирдуулж болохгүй дээ.
2014-12-23
zochin:
unen bol ooroo l ter suudlaasaa tatgalzmaar ym.tegeed ch toiron hureelsen nohduudtei n solih n zov bizdee.ylzarchihsan ymnuud.ichihed yadgiin.heluulen heluulen tend shigdeh n
2014-12-23
zochin:
ганц холбоо удирдаад аваад явж чадахгүй байж юун олон юм ярьдаг юмбэ дэ. эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид нь шинэ жилийн арга хэмжээндээ ч очоогүй л гэнэ лээ шд. тэгээд олон улсын холбоондоо авлига өгсөн бол эргээд өөрөө их л том асуудалд орлоо доо!!! энийг атг шалгах хэрэгтэй
2014-12-23