Цаатнуудад 20 цаа буга бэлэглэв
Монгол Улсын Засгийн газраас 2007-2015 онд хэрэгжүүлэх “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачин иргэдийн амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн 36 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас Хөвсгөл аймагт 20 толгой цаа бугыг энэ сарын 5-нд авчирсан билээ.
й
Тэгвэл энэ сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч дэд профессор Экрэм Калан нар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын захиргаанд 20 цаа буга хүлээлгэн өгсөн аж.
ый
Элчин сайд Мурат Карагөз ёслолын арга хэмжээний үеэр хоёр улс хоорондын түүх, соёлын уялдаа холбоо, ТИКА-гийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар онцлоод энэхүү үйл ажиллагаа нь БНТУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцсанд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ