МАН-ын бүлгийн дэд даргаар Д.Хаянхярваа томилогдлоо

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томиллоо. Тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдсон учраас бүлгийн дэд даргад шинээр хүн томилсон байна.

a

Мөн МАН-ын бүлэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр тогтсон аж.

a П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mahn:
luivarchin zail
2014-12-23