Камерон Диаз хуримаа хийнэ

img

Их Британийн “Us Weekly” сэтгүүл өнөөдөр худалдаанд гарсан дугаартаа “Жүжигчин Камерон Диазыг ирэх оны эхээр хуримаа хийнэ. Энэ бол баттай мэдээлэл” гэж мэдээлжээ.  Жүжигчин бүсгүй өнгөрсөн тавдугаар сараас өөрөөсөө 10 насаар дүү фитнессийн багш Бэнжи Маддентэй болзох болсон юм. Диаз саяхан сүй тавьснаа фэнүүддээ дуулгасан билээ. “Түүнийг ганц бие амьдралтайгаа энэ онд багтаан салах ёс гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч ирэх оныг хүртэл хойшлуулахаар боллоо” гэж Диазын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Бэнжи сүйт бүсгүйдээ 9.5 сая ам.долларын үнэтэй алмаазан бөгжөөр гэрлэх санал тавьсан гэж “TMZ”сайт мэдээллээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdf:
fitnessin bagsh haanaas 9.5 saya dollar oloh ve???
2014-12-24