Ч.Отгочулуу: “Оюутолгой”-н 34 хувийг зарахгүй
УУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын захирал, “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
ө
-Оюутолгой алдагдалтай ажиллаж байна гэсэн шүүмжлэлд ямар хариу өгөх бол?
-Оюутолгойн хувьд ажил хэвийн явж байгаа. Эхний улиралд алдагдалтай байсан. Хэн нэгэн цайны газар юмуу, ресторан ажиллуулахад өртгөө нөхөхийг хичээдэг. Үүнтэй адил дөнгөж ашиглалтад орж байгаа үйлдвэрийн хувьд зардал өндөр байсан. Энэ жил гурван удаа техникийн осол гарч, зарим дамжлага дээр түр зогсолт хийсэн байгаа. Шалтгаан нь энгийн. Үйлдвэрт дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан тоног төхөөрөмжийг суурилуулсан. Үүнд шинэ хүмүүс ажиллаж байгаа. Технологийн зүгшрүүлэлт хийгдэж байна. Тиймээс төлөвлөгөөгөө гүйцэхгүй байх магадлалтай. Гэвч борлуулалт, маркетинг сайн явагдаж байна.
б
-Манай талын ТУЗ-ийн гишүүд ямар байр суурь баримталж байна вэ?
б
-Гадаад ажиллагсдын цалингийн зөрүүг арилгая. Нарийн мэргэжлийн ажиллагсдын тоог үе шаттайгаар бууруулъя. Гадаадын ажиллагсдын хувьд туршлагаар давуу талтай юм билээ. Олон хүний амь настай холбоотой, газрын гүнд ажиллахад туршлагатай мэргэжилтэн хэрэгтэй. Энэ оны эхэнд борлуулалтын асуудалд анхаарч ажилласны хүчинд борлуулалт эрс сайжирсан. Оюутолгойн хувьд тодорхой хэмжээгээр зардлаа нөхөж, ашигтай ажилласан. Өнөөдрийн байдлаар өртгөө нөхөх хэмжээнд ажиллаж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Оюутолгойн далд уурхай ажиллахгүй байна гэдэг мэдээлэл үндэслэлгүй.
б
-Монголын талын 34 хувийг зарах гэж байна гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
б
-"Оюутолгой"-н 34 хувийг зарах гэж байгаа гэсэн албан ёсны мэдээ байхгүй. Стратегийн ордуудад үйл ажиллагаа явуулж байгаа компани хөрөнгийн биржээр дамжуулах ёстой гэсэн заалттай андуурсан байж магадгүй.
б
-"Оюутолгой"-н борлуулалтын орлого Монголд буцаж орж ирэхгүй байна гэдэг. Орлого яагаад шууд гадагшлаад байна вэ?
б
-Борлуулалтын орлого тодорхой хэмжээгээр Монголын дансаар ороод гарч байгаа. Яагаад гэвэл бид энд худалдан авалт хийдэг, цалин тавьдаг. Цаашдаа ч энэ хэмжээг өсгөх бодлого баримтална.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ