Гурван сая дахь иргэнийг алдаршуулна

img

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаасаа гаргасан билээ. Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо.

ө

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах юм. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцууллаа.

ө

Чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй юм байна.

ө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
болиочээ зсаядахь иргэн тодорууллаа гээд монгол өрнөөсөө салахуу тэр мөнгөөрөө цэцэрлэг бариач лаларуудаа
2014-12-25
lemon:
өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний бараагаа www.lemon.mn сайтнаас захиална уу.
2014-12-24
иргэн:
ер нь авилгачид хэмнэлт хийнэ гэж байхгүй л дээ. үрэлгэн байх нь тэдэнд ашигтай байдаг. зөвхөн шоу байдлаар амаараа хэмнэлт гэж ярьж магадгүй. энэ улс үндэстнийг сүйртэл тэд одоогийн үрэлгэн бодлогоо явуудах болно.
2014-12-24
haliunaa:
shal demii yum 3saya dahi irgen torohod boon luiwar bolno
2014-12-24
кккк...:
* хийх юмаа олж ядахдаа чивээ долооно гэгчээр хийх юмаа олж ядах юмаа энэ хуйвалдааны засаг..н
2014-12-24
zolo:
ene zasag yag galzuursan bna .eruul uhaantai hun bna uu ene turd .gutaj bna shu
2014-12-23
gggg:
terbum tugruguur shagnana genee. haana bn nuguu busee changalah. novsh yumaa
2014-12-23
зочин:
юун их мөнгө вэ? баяр хүргэж гэрчилгээ өгөөд л болоо шүү дээ. 3-н сая дахь болох гэж бөөн хуйвалдаан, хээл хахууль, хэрүүл тэмцэл болно. түүнээс үр хүүхэдээ хол байлгамаар байна.
2014-12-23
уншигч:
засгийн газар хурлаараа 3 сая дахь иргэнийг алдаршуулах талаар хэлэлцсэн гэнэ. энэ бол юу юунаас чухал асуудал гэнэ ээ. иймэрхүү жижиг сажиг юмаар цаг хугацаа өнгөрөөж байхаасаа ичмээр юмаа. та нар одоо больж үз. худлаа хүмүүсийн одон медалиар шагнадгаа больцгоо. үнэн инээдтэй ичмээр санагдаж байна. өмнөөс нь ичиж үхмээр, боож үхмээр шахах юм
2014-12-23
шинэ монгол:
үнэхээр тэмдэглүүштэй баяр. нялх үрсэд тэнцүү өгч баярлуулаарай. бид 3 саяуулаа болно гэдэг гайхалтай шүү. малнууд аймаг сум нутаг нугын ой гээд тэнэгтэж улсын мөнгийг цүдгэр бөх, адуу бахардуулж тамлагчдад харамгүй өгдөг биз дээ.
2014-12-23
hun bna:
bolij uzdee shagnal mgl ulsad bagdaagui emneleg surguulia bariach golgonuude
2014-12-23