Байнгын хороодын даргыг сонгоно
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдаж, дарга нараа сонгох юм байна.
э
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
э
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Мах экспортлох асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох;
- Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох.
э
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндэсний аудитын газраас “Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал”-д хийсэн аудитын тайланг сонсох.
э
- 4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ