Гурван байнгын хорооны даргад нэр дэвшигч тодорчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан байна. Үүний дараа нэр дэвшигч Ж.Батсуурь Байнгын хорооны даргаар сонгогдвол валютын нөөц, түүний ханш, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх боломжийг дээшлүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ хэлжээ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа мэдэгджээ. Түүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
н
Мөн энэ өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, даргад нэр дэвшигчээ тодруулсан байна. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжжээ.
х
Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дарга А.Бакейг улираан сонгох шийдвэрийг гаргасан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ