Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхимд"
09:30-17:00 цагт "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, санаачилгууд" зөвлөлдөх уулзалт болно.
б
Хангарьд ордны 14 давхарт
10:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал хурал болно. Утас:99077535
ы
МН мэдээллийн төвд
11.00 цагт Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвөөс зохион байгуулж буй өсвөр насны охидыг жирэмслэхээс урьдчилан сэргийлэх “Би нисдэг охин” кампанит ажлын талаарх мэдээллийг сонирхоорой.11.30 цагт Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос “Намын эсрэг бүлэг” гэгч улс төрийн зохиомол хэрэг, түүний үр дагавар” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
ы
Монголын Хүүхдийн ордонд
12:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр болно. Хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, Хүүхдийн ордны авъяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулна. 88054500
б
НЗДТГ-т
12:00 цагт Нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулна.
б
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ