Ажил эхлэх, дуусах цагийг Э.Бат-Үүл зохицуулна

img

Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэх нэг шалтгаан болж байгаа талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1234 утсанд иргэдээс багагүй санал ирсэн. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад хүргүүлсэн.

г Нийслэлийн ИТХ-ын хурлын уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Цагийн хуваарийг өөрчлөхдөө замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerty:
mash zuv gants huleej baisan.shiidver bailaa ern.huduu yamar buglurul bh bish 9 tsagt ehleh ni zuv hotiig harin zun uvuliin huvaariaar zohitsuulah heregtei
2014-12-24
дарга:
хөөе бат-үүлээ машины хязгаарлалтыг 08.30-21.00 хооронд болгоно гэсэн яасан бэ?
2014-12-24
lemon:
өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний бараагаа www.lemon.mn сайтнаас захиална уу.
2014-12-24
tanii tolgoi hurehgui dee :
hotiin tuviin huuchin heden 3 davahr baishingaas tanii tolgoi iluu garahgui dee yyaaasan nuguu vogon avtobus eruusuu yu ch oilgohgui teneg tolgoitoi chini endees haragdsan shuuu odooo zailaaaa
2014-12-24