“МН370” онгоцыг америкчууд буудсан гэв
Куала Лампураас Бээжингийн чиглэлд өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр нислэг үйлдэж явсан Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцыг АНУ-ын цэргүүд буудаж, устгасан гэж Францын агаарын тээврийн компанийн экс захирал Марк Дугайн ярьжээ. Тэрбээр “МН370” онгоцыг хэн сөнөөсөн вэ?” гэх нийтлэлээ “Paris Match” сонинд хэвлүүлсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Марк Дугайн “Энэтхэгийн далайн Диего Гарсиа арлын ойролцоо байрлах АНУ-ын цэргийн хүчин “МН370” онгоцыг 2001 оны есдүгээр сарын 11-нийх шиг халдлага үйлдэх гэж байна хэмээн андуурч, устгасан байж болзошгүй. Энэ хэргийн гэрчүүд Мальдивийн Бүгд Найрамдах улсад бий. Тус улсын дээгүүр “МН370” онгоц хөөрсөн” гэж хэлжээ.
Түүний таамаглалыг АНУ-ын Засгийн газраас буруутгаж, баримтгүйгээр худал цуурхал тараахаа боль хэмээсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ