“Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ийг татан буулгана

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оруулсан саналын дагуу сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа "Уламжлалт эм, эмийн ургамал компани"-ийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүний дагуу тус компанийг татан буулгах ажлыг зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Уламжлалт эм, эмийн ургамал компани” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг  баталж, комиссыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Оюунчимэг ахлахаар боллоо.

ө Татан буугдаж  байгаа "Уламжлалт эм, эмийн ургамал компани"-ийн газрын балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 сая 560 мянган төгрөгийн бүртгэлийн анхны өртөг бүхий барилга, эхний хагас жилийн  тайлангаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн 40 сая 907 мянган төгрөгийг зайлшгүй нэмэгдэх өр төлбөрийн  хамт нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад  бүртгэж, Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион  байгуулахыг комиссын даргад үүрэг болголоо. Татан буулгах ажилд Нийслэлийн Өмчийн харилцааны  газар хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saidaa:
hen dyraaraa neg lam ni em nairyylaa l syrgyyli nertei hyyhdyydiig hyviin syrgyylia tugssun bagsh ni syrgaa l ynen nairyykdag ch ium uu uvchniig ni yaj bgaag medeh yamar ch arga bhgyi ynen zambaraagyi.yyl ni ylsiin gesen todotgoltoi byr nariivchlan sydalgaatai bysad ylamlaliin em emch lam nariig hyanadag baih estii l baimaar ium.
2014-12-24
battulgad:
buruul zuil hiij baina daa ug ni naad uildberiin uil ajillagaag uur menejmenteer abaad yavsan bol hamaagui deer baisan yum daa odoo yaya geheb ug gazar ni neg nuhurt ochijdee huurhii
2014-12-24