Хэт даврагчдын аймшигт сануулга
Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд тус улсын Засгийн газар өнгөрсөн долоодугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас туслалцаа хүссэн билээ. Обама энэхүү саналыг хүлээн авсан ч Иракт явган цэргээ нэвтрүүлэхгүйгээр хэт даврагчидтай зөвхөн агаараас дайтна хэмээн мэдэгдсэн юм. Ирак, АНУ хамтарч эхэлсний дараа хэт даврагчид эсэргүүцлээ илэрхийлж, барьцаанд байгаа АНУ-ын иргэнийг цаазлахаа мэдэгдсэн юм. Хэт даврагчид АНУ-ын гурав, Их Британийн хоёр иргэнийг цаазалж буй бичлэгийг олон нийтийнх сүлжээнд байршуулсан.
1
1
Хэт даврагчид хэлсэн ёсоороо наймдугаар сарын 19-ны өдөр барьцаанд байсан АНУ-ын иргэн, 37 настай Жеймс Фоулиг цаазалсан юм. Тэрээр өнгөрсөн оны долоодугаар сард Сирид сурвалжлага бэлдэж явахдаа хэт даврагчдад барьцаалагдсан аж. Жеймс Фоулиг 2005 оноос эхлэн “Франс пресс” агентлагт сэтгүүлчээр ажиллах болжээ.
1
1
1
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг шаардлагыг нь биелүүлэхгүй үл тоож байна хэмээн хэт даврагчид дахин нэг америк залууг цаазалсан. Стивен Сотлоффи нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд энэ оны эхээр Дамаскт найзтайгаа уулзахаар ирэх үедээ барьцаалагдсан аж. Сотлоффигийн аминд хүрсэн хэт даврагч Обамад хандаж “Америкт илгээх хоёр дахь сануулга” хэмээсэн юм.
1
Галаар бүү тогло
1
Хэт даврагчдыг эсэргүүцэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон АНУ-тай хамтарч, Иракт цохилт өгөхөө мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдлийн дараа хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдади, Камеронд “Галаар бүү тогло” хэмээн сануулсан ч Их Британийн нисэх хүчин Иракт цохилт өгсөн юм.
1
Их Британийн иргэн Дэвид Хэйнс
1
Өнгөрөгч есдүгээр сарын 16-нд хэт даврагчид барьцаанд байсан Британийн иргэн Дэвид Хэйнсийг бодлогогүй шийдвэр гаргасан Ерөнхий сайдынх нь мэдэгдлийн төлөө цаазалж буйгаа мэдэгдсэн юм. Хэйнс амиа алдахаасаа өмнө Ерөнхий сайдаа буруутгаж, гэр бүлээ халамжлахыг хүссэн билээ.
1
Их Британийн иргэн Алан Хеннинг
1
Дэвид Хэйнсийг цаазалснаас хойш сарын дараа хэт даврагчид дахин нэг Британи иргэний амийг хороосон юм. Тэдний гарт 44 настай Алан Хеннинг амиа алджээ. Их Британийн Засгийн газраас мэдээлснээр “Алан 2012 оны эхээр Ливийн дүрвэгсдэд тусламж хүргэхээр явж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан” гэсэн юм.
1
1
Тодорхойгүй. Хэт даврагчдад барьцаалагдсан Их Британийн гурав дахь иргэн. Тэгэхдээ хэт даврагчид түүнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулаагүй юм. АНУ-ын тагнуулууд түүнийг амиа алдсан хэмээсэн ч Британийн Засгийн газар батлаагүй байна.
1
Обамад дахин сануулга өгөв
1
Бакар аль Багдади арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчид дахин нэг сануулга өгсөн юм. Тэрбээр АНУ болон Британийн Засгийн газрыг Иракт өгч буй цохилтоо зогсоохгүй бол барьцаанд байгаа бүх иргэнийг цаазлана гэсэн билээ. Обама, Багдадигийн мэдэгдлийн хариуд “Хэт даврагчидтай хэзээ ч хэлэлцээр хийхгүй” гэсэн юм.
1
1
Обамагийн мэдэгдлийн дараа хэт даврагч Питер Кэссиг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Кэссиг 24 насандаа амиа алджээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Ливанд дахь Сири иргэдэд туслахаар явж байхдаа найзынхаа хамтаар барьцаалагдсан юм.
1
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ