Д.Батцогтыг улираан томиллоо

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг улираан томилох шийдвэр гаргалаа.

я

УИХ-ын гишүүн Д.Батцогт нь өнгөрсөн онд УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс тус  байнгын хорооны даргад нэр дэвшин сонгогдож байсан юм.  Харин тэрээр энэ оны есдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн гишүүн болсон бол аравдугаар сард Ардчилсан намын гишүүн болсон. Түүний хувьд улстөрд анх хөл тавьж байхдаа АН-ын гишүүн байсан гэдэг.

й

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ