“Ярилцлага” кино нээлтээ хийнэ

img

“Sony” компанийн бүтээл “Ярилцлага” кино маргааш нээлтээ хийхээр боллоо гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэхдээ энэхүү уран бүтээл бүх кино театрт гарахгүй гэнэ. Тус компанийн хэвлэлийн албанаас “”Ярилцлага” кино 10 кино театр гарахаар болсон” гэж мэдэгджээ.

1

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулчдын тухай өгүүлэх инээдмийн жанрын “Ярилцлага” киног нээлтээ хийсэн тохиолдолд Хойд Солонгос цөмийн туршилт хийхээ сануулаад буй юм. Мөн “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд энэхүү уран бүтээл нээлтээ хийвэл “Sony”-ийн санхүүгийн тайланг задлахаас гадна 2001 оны есдүгээр сарын 11-нийх шиг халдлага үйлдэхээ мэдэгдсэн билээ.

1

Тус кинонд Ким Чен Уны дүрийг бүтээж буй жүжигчин Рандел Парк твиттертээ “Тиймээ. “Ярилцлага” кино нээлтээ хийхээр боллоо” гэсэн бол жүжигчин Жеймс Франко “Муу бүхэн холуур, холуур” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xoxoxo:
“ярилцлага” киног нээлтээ хийсэн тохиолдолд хойд солонгос цөмийн туршилт хийхээ сануулаад буй юм...яг юу гэж ойлгох уу
2014-12-24