Эзэн хаан 81 нас хүрэв

img

Их наран улсын 127 дахь эзэн хаан Акихито өчигдөр 81 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 1989 оноос хойш хаан ширээнд суусан бөгөөд энэ цагаас хойш япончууд эзэн хааныхаа төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэх болжээ. Хаан төрсөн өдрөөрөө гэр бүлийнхээ хамтаар хааны ордны тагтан дээр гарч ирж, ард түмэнтэйгээ мэндчилж, үг хэлдэг билээ. Тэрбээр жилд хоёр удаа ард түмэндээ хандаж үг хэлдэг аж. Хаан төрсөн өдөр болон шинэ жилийн өмнө үг хэлдэг уламжлалтай. Энэ өдөр хаандаа төрсөн өдрийн мэндчилгээ хүргэхээр ирсэн хүмүүсийг ордонд чөлөөтэй нэвтрүүлдэг байна. Хааны ордноос мэдээлснээр энэ жил хаанд баяр хүргэхээр 65 мянган хүн цугларсан. Тэдний дунд сугалаа явуулж, азтай 75 хүнийг хаантай биечлэн уулзуулдаг байна.

1

“NHK” телевиз “Эзэн хаанд Ромын хамба ламтан Францис, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэндчилгээ дэвшүүлсэн” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaa:
hirohitogiin udam dariu 3 dah 1000 jildee haanchilj bna daa
2014-12-24