Ли Жэй Ёнийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өмнөд Солонгос улсын “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-ийн захирал, доктор Ли Жэй Ёнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус хүрээлэн нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос улсын эдийн засгийн гадаад бодлогын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллага юм.
Уулзалтын эхэнд Ж.Батзандан гишүүн ноён Ли Жэй Ёнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол-Солонгос хоёр улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ноён Ли Жэй Ён хэлэхдээ Солонгос улсын Засгийн газар Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн хөрөнгө оруулалт хийх стратегийн түнш орнуудын нэг гэдгийг онцолоод цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
a
Солонгос- Монголын парламентийн бүлгийн гишүүний хувьд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ноён Ли Жэй Ёний саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ