Ирэх оныг “Ахлагчийн жил” болгон зарлажээ

img

Батлан хамгаалах яамныхан 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг ярилцсан байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ үеэр 2015 онд батлан хамгаалах салбарт хийж хэрэгжүүлэх цөөнгүй ажил байгааг онцолсон юм. Тэрээр “Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэн өргөжүүлэх, шинэ чиглэлээр баяжуулах, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах талаар ажиллахын зэрэгцээ Энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоогоо бататган ажиллах талаар санаачлагатай ажиллах нь Монгол Улсын төдийгүй Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

й

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчинд эх оронч үзэл, хүмүүжил, хүний хөгжил, төлөвшлийн орчинг бүрдүүлэхийн тулд  2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр, “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөр, “Батлан хамгаалах салбар ба эх оронч үндэсний үзэл” хөтөлбөр, Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, нээлттэй байдлыг хангах, Зэвсэгт хүчний алба хаагчдын монгол хэл, бичиг, соёлын биет болон биет бус өв, утга зохиол, эрдэм ухааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх,  иргэдийн өргөдөл хүсэлтийг аль болохоор хуулийн хүрээнд шийдвэрлэх бодлогыг баримтлан ажиллах болно.

йы

Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлж, тэдний мэргэжлийн чадавхи болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд 2015 оныг “Ахлагчийн жил” болгох зорилтыг дэвшүүлж  байна” гэжээ.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ