Абегийн Засгийн газар огцров
Шинзо Абегийн тэргүүлсэн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд Шинзо Абе кабинетийнхаа гишүүдийн огцрох өргөдлийг хүлээн авчээ. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр “Шинзо Абе Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдэж, улсын ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн байна.
1
Энэ сарын 14-нд парламентын доод танхимын сонгуульд Ерөнхий сайдын тэргүүлдэг “Либерал ардчилсан” нам 475 суудлын 380-г авч, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Сонгуулийн өмнө Абе энэ сонгуулиар ялалт байгуулж чадахгүй бол огцрох болно гэж мэдэгдэж байсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ