“Харри Потер”-т тоглосон жүжигчдэд бэлэг өгөв

img

Шидтэн хүүгийн тухай өгүүлэх “Харри Потер” киноны зохиолыг бичсэн Жоанна Роулинг тус цувралд гол болон туслах дүрийг бүтээсэн бүх жүжигчинд зул сарын бэлэг өгчээ. Тус цувралд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлч оролцон тоглосон юм. Тэрбээр 50 мянган ам.доллароор бэлэг худалдан авч, мэндчилгээний хамт уран бүтээлчдэд илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хатагтай Роулинг Харри Потерийн дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Рэдклифф болон Рон Вийзлигийн дүрийг бүтээсэн Гринт Рупертэд унадаг дугуй бэлэглэсэн бол Хермионегийн дүрийг бүтээсэн жүжигчин Эмма Уатсонд гацуур бэлэглэжээ.

Жүжигчин Эмма Уатсон твиттертээ “Баярлалаа хатагтай. Таны бэлэглэсэн гацуур надад таалагдав” гэж жиргэжээ. Роулинг өнгөрсөн жил Эмма Уатсонд л зул сарын бэлэг өгч байсан юм. Тэрбээр жүжигчин бүсгүйд түрүү жил цүнх бэлэглэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ