Холмстой эргэн нийлэхийг хүсэв
Холливуудын нэрт жүжигчин Кейти Холмс ирэх сар худалдаанд гарах Канадын “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр экс нөхөр Том Крузээс эргэн нийлэх санал тавьсан гэж ярьжээ.
1
Жүжигчин бүсгүй “Зул сараар охин минь аавтайгаа хамт байхыг хүссэн. Тиймээс би Лондон явж гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх бол охин минь Нью Йоркт үлдэж, аавтайгаа зул сараа тэмдэглэх болно. Би зүгээрээ. Том охины минь аав шүү дээ. Том эргэн нийлэхийг хүссэн. Энэ асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна” гэж хэлжээ.
Том, Холмс нар 2006 оны зургадугаар сард хуримаа хийж, 2012 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор салж буйгаа зарласан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ