Эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ой болов
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салбартаа туршлагатай хүмүүс санаачлан Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийг байгуулсан юм. Уг нийгэмлэг нь үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрөө баталж, төр захиргааны байгууллагуудад танилцуулсны дүнд ЭМЯ, БОНХЯ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү нийгэмлэгээс санаачлан боловсруулсан Налайх дүүргийг нийслэлийн дагуул эко хот болгох төсөл хөтөлбөрийг тус дүүргийн ард иргэд ч дэмжиж байгаа ажээ.
й
MOSHEA нь өнгөрсөн хугацаанд уул уурхай, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрүүл ахуйн горимыг хангуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж, сургалт, зөвлөгөө өгч, судалгаа хийхэд үйл ажиллагаанд анхаарсан аж.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ