Чихэр идэхгүй байхыг уриалав

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама твиттертээ зул сарын баяраар бага насны хүүхдүүдийг чихэр идэхгүй байхыг уриалсан гэж “www.hollywoodreporter.com” мэдээллээ. Тэрбээр “Чихэр шүдний дайсан. Амттангүй зул сар муухай ч гэсэн шүдээ хайрлах хэрэгтэй” гэж жиргэжээ.

1

Өнгөрсөн жил тэргүүн хатагтай өсвөр үеийнхнийг гаазтай болон согтууруулах ундаанаас татгалзахыг хүссэн юм. Хатагтай Обама 2012 оноос эхлэн “Эрүүл америкчууд” гэх аяныг санаачилж, баяраар ард түмнээ эрүүл хүнс хэрэглэхийг уриалах болжээ. Ерөнхийлөгч Обамагийн гэр бүл Хавайд зул сараа тэмдэглэнэ гэж Цагаан ордноос мэдээлсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.......:
manaid ch gesen bolimoor yum...yasan ch ih chiher zardag yum be?
2014-12-24