“Өнөөдөр их сайхан өдөр байна”
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар улс төр, урлаг, спорт, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
й
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
a
Би сэтгүүл зүйн салбарт 20 орчим жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өдөр тутмын сонинд ажиллаж байгаад одоо “Open door” долоо хоногийн чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.a
Сониныхоо хамт олонд маш их баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Сэтгүүл зүйн салбарын төлөөлөл болгож надад энэ шагналыг өгч байгаад баяртай байна.
a
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл
a

a
Дөнгөж төрсөн нялх нярай хүүхдийг харах үнэхээр гоё байдаг.
a
Хүний гавьяат эмч Б.Болдсайхан
a

a
Одоогийнх шиг MRI аппарат байтугай эм тариа олддоггүй, бензин олддоггүй үе байсан. Нийгмийн тэр хэцүү үеийг даван туулж, одоогийн залуучуудтай цуг ажиллаж байна. Миний үеийн эмч нарыг төлөөлүүлж энэ шагналыг өгч байгаад баяртай байна.
a
Гавьяат тамирчин Б.Болдбаатар
s

a
Тэр дундаа манай тамирчид хөдөлмөр, хөлс, хүчээ шавхаж ялалтад хүрдэг.
aa
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
s
Би маш их баярлаж байна. Өөрийн шавь 19 настай охинтойгоо хамт шагнуулах сайхан байна. Маш их урам, эрч хүч өглөө.
C.Цэрэнчимэд маань 12 настайгаасаа миний удирдлагад явсан. Шавьтайгаа цуг Гавьяат цолоор шагнуулсан тохиолдол бараг байхгүй байх.
a
Гавьяат тээвэрчин И.Рэнцэндорж
a

a
Өнөөдрийн энэ шагнал бол алтан шар замын, хамт олны минь хүч, хөдөлмөр, хамтын бүтээл.
a
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
s

a
Монголын чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Х.Бат-Эрдэнэ ахдаа, бэлтгэл хангагч нартаа баярлалаа. Анхны багш Ц.Хосбаяр дасгалжуулагчтайгаа хамт шагнал авсандаа баяртай байна. Мэдээж энэ бол спортын салбарт ховор тохиолдол байх. Багшийн минь олон жилийн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа. Олон сайхан шавь нар нь үе үед алдрыг нь цуурайтуулна гэдэгт итгэлтэй байна.
a
Н.Энх
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ