О.Баасанхүүг дарга болгох асуудлыг дахин хэлэлцэнэ

img

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн  хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн энэ хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ӨБХ-ны дарга Р.Бурмаа удирдан явуулав.

х

Хорооны гишүүд энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжсэний дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм. Түүний өгүүлснээр бол ӨБХ-ны даргаар “Улсын Их Хурлын гишүүн, хуульч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө өмгөөллийн ажил эрхэлж байсан” Октябрын Баасанхүүг нэр дэвшүүлжээ. О.Баасанхүү гишүүн өөрт нь итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж буйд талархлаа илэрхийлээд харьцангуй шинэ ч гэсэн энэ байнгын хорооны ажлыг голдрилд нь оруулж, УИХ-ын бүтцэд сайн ажиллуулж эхэлсэн Р.Бурмаа даргад талархлаа илэрхийлээд “энэ байнгын хороогоор дамжуулан өргөдөл гомдлыг хянан шалгах системийг сайжруулахын төлөө ажиллана” гэж хэлсэн байна. Үүний дараа "Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ӨБХ-ны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор байнгын хорооны гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний зөвшөөрсөн болон татгалзсан санал тавь тавин хувиар тэнцсэн тул Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дахин санал хураах горимын санал дэвшүүлэв. Тиймээс горимын энэ саналыг дэмжих эсэх асуудлаар гишүүдийн дунд санал хураалт явуулахад дахин санал хураахыг зөвшөөрсөн, татгалзсан саналын тоо дахин тэнцсэн тул хурал даргалагч энэ удаагийн хурлыг завсарлуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
yostoi bolimoor yumaa. heterch baina.
2014-12-26
жужцуж:
энэ ёстой үл бүтэх хүн
2014-12-25
намын гишүүн:
энэ одоо юү ч мэдэхгүй мөртлөө хэг ёг гэсэн хавчуурга нам дотроо ч нэр хүндгүй, өмгөөлөгч, шүүгч нарт загнуулсан л юм байсан тэнгэрт хадчих гээд байх юм, үхэх гээд бна уу... бүх юмаа гүйцээж байгаа хүн шиг л байх юм
2014-12-25
oims :
oimsond l havchuulagdaad orj irsen novsh shuu dee.muuhai horchin zaluu, shunaltai, deerelhuu, huuhemseg
2014-12-25
qwer:
ene hunii tuhai sain medehgui gehde , yarij bga vmiig in harahaar soliotoi hun baina lee shuu , buduuleg , yariandaa hyanaltgui
2014-12-25
he he:
darga bolgohgyi geed neeh gomdson hyn yumuu haa* yum baidal ni
2014-12-24
zochin:
bas dargiin henee tyssan amitan yy
2014-12-24
ard irged:
huulich hun l hiih ajil shuudee. olon humuusd huuliin tuslamj heregtei baidag. demjeeseedee tu*ed mini neg ch gesen zuv yum hiigeesee
2014-12-24
baachikh:
oor eruul hun alga uu? ene turd nuvsh yumaa.
2014-12-24