М.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээгүй
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар энэ сарын 8-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин дээрх албан тушаалтнууд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн үзэж иргэний хэргийн шүүхэд ханджээ.
ы
Гэтэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэж, шүүхээс М.Наранбаатарыг үндэслэлгүйгээр халаа сэлгээ хийсэн хэмээн үзэж, Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ" гэсэн мэдээлэл цацагдсан.
б
Энэ тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад "Манай шүүхэд энэ нэхэмжлэлийг хэлэлцээгүй. Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарын нэхэмжлэл өнгөрч буй даваа гариг буюу энэ сарын 22-ны өдөр манай шүүхэд ирсэн. Нэхэмжлэл нэг, хоёр хоногийн өмнө шүүгчдийн гар дээр очсон" гэдэг хариулт өглөө.
б
Ингэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэсэн нь ташаа мэдээлэл аж.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ