Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордонд

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийн тодотгол хэлэлцэнэ.

б

ОБЕГ-т

10:30 цагт ОБЕГ тайлангийн хурлаа хийнэ.

б

МХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт Даргын зөвлөлийн хуралтай.  "Аймаг, нийслэлийн хөрсний эрүүл ахуй, бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн", "Арьс ширний үйлдвэр, хэвлэл, хими цэвэрлэгээний газруудад хийсэн хэмжилт, шинжилгээний дүн", "Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн"-г тус тус хэлэлцэнэ. Сэтгүүлчдэд нээлттэй. лавлах утас 91989890

б

Монголын ахмадын чөлөөт холбооны байранд

11:00 цагт 107 настай ахмадад 1 өрөө байрны эрхийн бичиг олгох үйл ажиллагаа болно. Утас: 99256920

б

Төрийн ордны нэг давхрын уулзалтын танхимд /визит/

11:00 цагт Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийнэ

б

Монголын үндэсний музейд

11:30-12:30 цагт Монголын үндэсний музей дээр Музейн 90 жилийн ойн хаалтын үйл ажиллагаа болно 99087456, 70110913

б

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос “шинжлэх ухаан сүйрэх үү?” хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд Чингисийн одонт, академич Х.Намсрай, академич Ц.Оюунсүрэн, академич Л.Болд, шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны дарга П.баяр, доктор Т.Баясгалан нар оролцоно.

f

www.shuud.mn

         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ