Ким Чен Ун буруугаа хүлээ

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни “Sony picture” компанийн дотоод сүлжээг хакердсан хэрэгт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг шууд хамааралтай гэжээ. Клуни “Sony picture” компанийн хувьцаа эзэмшигч юм. Тэрбээр “Ким Чен Ун буруугаа хүлээ. Таны захиалсан хэрэг “Sony picture” компанид ихээхэн хохирол учрууллаа. Шинжээчид хохирлын хэмжээг гаргахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын Тагнуулын газар энэхүү халдлагын буруутанг олохоор ажиллаж буй. Бүх зүйл ил болохоос өмнө буруугаа хүлээ” гэж хэлжээ.

1

Хакерууд 2016 онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Жеймс Бонд” киноны зохиол болон санхүүгийн тайланг задруулсан юм. Ким Чен Уны тухай өгүүлэх “Ярилцлага” кино өнөөдөр нээлтээ хийхээр болсон билээ. “Sony picture” компаниас “Нээлт болох кино театруудын ойр орчимд цагдаа нар хяналтаа тогтоож эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 25, 26, 27-ны тасалбарууд борлогдож дууссан” гэж мэдээлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
youtube deer shuud uzheer baina 5.99$ eer. ochigdor uzsen neg ih aihavtar goe kino bish l baina leeshdee. baidag l neg kino. harin kinonii yarianiih n 3 ug tutamiin 2 n fu-ck gesen vg bailaa gej...
2014-12-26
хуаран:
цагаачдын хуаран ш дээ энэ барилгууд
2014-12-25