У.Хүрэлсүхэд гурван хүн зөвлөнө
Шадар сайд У.Хүрэлсүх гурван зөвлөхтэй ажиллахаар болжээ. Түүнд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан Л.Саянаа нар зөвлөх юм байна. Шадар сайдын зөвлөхүүд түүний харьяанд байдаг Онцгой байдлын ерөнхий газар, Стандарчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг агентлагийг хариуцан ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ