Дайчдыг нь суллавал хэлэлцээр хийнэ гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн шашны тэргүүн Ибрахим аль Рубайш АНУ болон Иракийн Засгийн газарт хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр “2006-2009 оны хооронд баригдаж, АНУ-ын Гуантанамогийн шоронд хоригдож буй 250 дайчныг нь сулласан тохиолдолд гал зогсоох хэлэлцээр байгуулах болно” гэж мэдэгджээ. Хэрвээ энэхүү саналаас нь татгалзсан тохиолдолд барьцаанд байгаа бүх хүнийг цаазлах болно гэж мэдэгдсэн хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв.

1

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Олон гэмгүй иргэнийг хамгаалахын тулд дээрх саналыг хүлээн авахыг хүсч буй ч террорист халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг суллах нь нийгэмд эрсдэлтэй” гэж ярьжээ. Керригийн мэдэгдлийн дараа Төрийн департментийн төлөөлөгч Мари Харф “Гуантанамогийн шоронг хаах эсэх асуудал 2015 оны аравдугаар сар хүртэл хойшилсон” гэжээ. Өнгөрсөн жил АНУ-ын удирдлагууд тус шоронгийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
syri-n esres beldsen laliin vant uls.usa-n ach buyanaar tomorloo shuu
2014-12-25
зочин:
оросын тухай нэг онигоо байдаг.оросууд юу ч хийсэн эцсийн бүтээгдэхүүн нь ака байдаг гэж.тэрэн шиг янкууд юу ч хийсэн эцсийн бүтээгдэхүүн нь лалын террористууд байдаг болоо юу даа.талибуудыг ану анх санхүүжүүлж сургаж бэлтгэсэн.тэд нь юу болсныг бид харсан.энэ лалын дайчдыг мөн л ану санхүүжүүлж гаргаж ирсэн.одоо юу болж байна.тэгээд бас болоогүй нөгөө талибуудынхаа толгойг үнэлээд гүйнэ.энэ удирдагчийн толгойг ч бас үнэлээ биз.ингэж давхар давхар зардал гаргах нь янкуудад ашиггүй л баймаар юм.
2014-12-25