Владимир Кличко охинтой боллоо
Украины Киев хотын дарга Виталий Кличкогийн дүү, боксын хүнд жингийн аварга
38 настай Владимир Кличко энэ сарын 9-нд охинтой болжээ. Тэрбээр 2009 оноос
эхлэн холливуудын уран бүтээлч 25 настай Хайден Паньеттеритэй болзох болсон юм.
Хосууд 2012 оны хоёрдугаар сард сүй тавьсан билээ. Өнөөдөр худалдаанд гарсан “People”сэтгүүл Кличкогийн гэр бүлийн зургаар хавтсаа чимсэн
байна. Тэдний зургийг тус сэтгүүл хагас сая доллароор худалдан авчээ.
Кличко инстаграмдаа охиныхоо зургийг байршуулаад “Ээж шигээ үзэсгэлэнтэй байгаа биз” гэж бичсэн байна. Тэрбээр охиндоо Каяа Эвдокиа гэх нэрийг хайрласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ