Боловсролгүй эрчүүдтэй гэрлэдэггүй нь үнэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан горимын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Боловсролын салбарт жендэрийн асуудлыг тэнцвэрүүлэх талаар горимын зөрүүтэй санал оруулсан байлаа. Гишүүд үүнд өөр өөрсдийн байр сууринаас хандаж байв. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцэрлэгийн багш нар эрэгтэй байж болохгүй. Багш дээр яаж хүйсийн тэгш байдлыг хангах юм бэ? Дунд сургуульд эмэгтэйчүүд илүү сурдаг. Толгойг нь тэнцвэржүүлэх биш. Сайн эрэгтэйчүүд байдгийг ойлгож байна. 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй багш байна гэдэг чинь эмэгтэйчүүд хариуцлагатай байна гэсэн үг. Их сургуулийн багш нарын хүйсийг тэнцвэржүүлж байна гэх юм уу. Шүүгч нарын 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хууль уншихгүй эрэгтэйчүүдийг яах юм бэ. Тэгж яривал эмэгтэйчүүд илүү хариуцлагатай байдаг” гэсэн юм.
1
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Жендэрийг ярихаар хувь тэнцүүлнэ гэсэн үг биш. Сургууль завсардаж байгаа хүүхдүүдийн 98 хувь нь эрэгтэй байдаг юм. ЕБС-д эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Эмэгтэй хүн ажиллаж болохгүй, нөхөн үржихүйн эрхтэнд нь нөлөөлнө гэж үздэг. Боловсролгүй эр хүн, боловсролтой эмэгтэйтэй улс болчих гээд байна хэмээж байлаа.
б
УИХ-ын дарга З.Энхболд “Боловсролгүй эрчүүдтэй боловсролтой эмэгтэйчүүд гэрлэхгүй байгаа нь үнэн. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх шаардлагатай” гэсэн юм.
б
Мөн боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод суралцагсдын дийлэнх нь үндэсний цөөнх байвал хос хэлний сургалт явуулна гэсэн заалтад гишүүд нухацтай хандаж байлаа. Төрийн албан ёсны хэл болоод үндэсний цөөнхийн хэлний асуудал хөндөгдөж байгаа юм. Гишүүд дээрх саналыг хэлэлцээд дэмжсэн юм.
б
Түүнчлэн олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийг хэрхэн сургах вэ гэдэг асуудал маргаан дагууллаа. Гадаад эхнэр, нөхөртэй гэр бүлийн хүүхдүүдийг ЕБС-д суралцуулахад ямар хэлээр хичээл явуулах вэ? Олон соёлт гэр бүл гэж юу вэ? Монгол хэлээ дээдлэх хэрэгтэй гэж гишүүд мэтгэлцэж байв.
б
Ийнхүү Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ