"Бөртэ Чоно"-ын эзэд өнөөдөр тодорно

img

Монголын спортын салбарын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадам өнөөдөр болно. Энэ жилийн наадамд 18 тамирчин нэр дэвшээд буй.  “Оны шилдэг залуу тамирчин” номинацид чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн. Энэ нэр дэвшигчдийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт “Оны шилдэг залуу тамирчин” өргөмжлөлийг олгохоор болжээ.  Мөн оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө 3 баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорчоо. Тэд өнөөдөр “Бөртэ чоно-2014” наадмын ёслол дээр цомоо гардан авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ