“Украины цэргүүд “МН17”-г устгасан” гэв
Ийм гарчигтай нийтлэл Оросын “Комсомольская Правда” сонинд хэвлэгджээ. Оросын Мөрдөн байцаах хороо тус нийтлэлд бичигдсэн зүйлийг хянаж, ослын шалтгааныг илрүүлэхээр болжээ. Энэ тухай тус хорооны төлөөлөгч Владимр Маркин мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ нийтлэлд бичигдсэн бүхэн хэргийг тайлах зангилаа ч байж магадгүй. Тиймээс Мөрдөн байцаах хороо нийтлэлд бичигдсэн бүхнийг анхааралдаа авсан. Тэгэхдээ эхний ээлжинд дээрх нийтлэл үнэн эсэхийг нь тодруулах болно. Нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй уулзах санал тавиад буй” гэж хэлжээ.
1
Тус сонинд өөрийгөө Александр хэмээсэн гэрч “Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцыг Украины армийнхан устгасан. Онгоцыг Украины “Су-25” гэх байлдааны онгоцны нисгэгч пуужингаар харвасан. “МН17” сүйрэхээс хэдхэн минутын өмнө Украины Днепропертовск хотоос гурван байлдааны онгоц хөөрсөн. Тэдний нэг “Су-25” нь онгоцыг буудсан” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь ““Су-25” байлдааны онгоцыг тэр үед Владислав Волошин жолоодож явсан” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ