"Ялсан намд үйлчилдэг хүүхэлдэй боллоо шүү"

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараагаар нь СЗХ-ны дарга  Д.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. СЗХ-ны гишүүнээр Д.Баярсайханыг чөлөөлсөнтэй холбогдуулан СЗХ-ны даргад З.Нарантуяаг дэвшүүлс эн байна. Мөн СЗХ-ны зарим гишүүд чөлөөлөгдсөнтэй холбогдуулан  Х.Бум-Эрдэнийг дэвшүүлэх танилцуулгыг гишүүн Х.Тэмүүжин танилцуулав. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлэв.

б

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

б

-СЗХ-ны гишүүдийг хугацаанаас нь өмнө сольж байна. Ингэх нь Үндсэн хууль болон энэ байгууллагын суурь зарчим алдагдаж байгаа юм. Өнөөдөр өргөдлөө өгч байгаа хүмүүс УИХ-ын удирдлагын зүгээс өгсөн шахалтын дагуу гарч байна. Прокурор, шүүх, аудит, Монголбанк гэх зэрэг байгууллагыг улс төрийн байгууллага болгож хувиргаж байгаа шийдэл шүү. Ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эдгээр байгууллагын удирдлагуудыг өөрчлөх асуудал гарна шүү. Үндсэн хууль баталснаас хойш 2009 он хүртэл 20 шахам жилийн хугацаанд шүүх, прокурорт ямар нэг байдлаар улс төрийн томилгоо гарч байгаагүй юм шүү. Улс төрийн томилгооны дараа ямар үр дагавар гарч байгааг та бүхэн таван жил нүдээрээ харсан байх.  Энэ хууль бус томилгоо болсноос хойш Монголд юу болсныг та бүхэн санаж байгаа байх. Шүүх улс төрийн байгууллага болж удаа дараа хууль бус шийдвэр гаргасан. Монгол банкны Ерөнхийлөгч томилогдсоноор ам.долларын ханш өссөн.  Ялсан улс төрийн хүчинд үйлчилдэг дагавар хүүхэлдэй боллоо шүү.

б

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

б

-СЗХ-ны гишүүд бүгдээрээ зэрэг өргөдлөө өгсөнд гайхаад байна. Эд нэг бол  улс төрийн бодлогоор гарч байгаа. Үгүй бол ноцтой алдаа гаргасан байна. Боловсон хүчний асуудалд анхаарах хэрэгтэй. Байнгын хороо, УИХ бүтцээрээ зөв ажилламаар байна. Үүнд байнгын хороо ул үндэстэй хандсан уу?

б

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

б

-Зургаан жилийн хугацаатай томилогддог энэ байгууллагын удирдлагууд өргөдөл өгч, ямар нэг тайлбаргүйгээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа нь ямар учиртай вэ?

б

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

б

-Байнгын хороо жил бүр тайлан авдаг. Тухайн байгууллагад ажиллаж байсан хүмүүс өргөдлөө өгсөн учир хэлэлцэж байна.

б

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

б

-Бялуугаа Засгийн газрын түвшинд хуваа. УИХ-ын байгууллага руу орж болохгүй. Нарантуяаг мэргэжлийн хувьд дэмжиж байна. Харин өөрт чинь хариуцлага нэмэгдэж байгаа шүү. Банк санхүүгийн том салбар хамардаг.  Хөрөнгийн биржийн нээлттэй арилжааг сайжруулах хэрэгтэй.

ө

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

б

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
ene xun neg l nam yarisan xunii namiin erx ashig geed xeden xuniig l yaruad bna, mongol uls man gedeg nertei boloogui baimaar, mongoliin ulsiin toloo ajillae geed baigaa yum uu man-n toloo ajillae geed baigaa yum uu, unendee mongold xiix ajil ni baixgui boloxoor l namaa yariaxaas yaxab dee, uls oronii erx ashigiig bodson bol namtai namgui xiix l baix daa.. zugeer l zaigaa tabuad og
2014-12-26
bolor:
unen unen.uher mongolchuudiin zaya n ene.20 garui jil zovhon ene hediig songoson.ene hed chini altan urgiihan shuu dee.odoo ur huuhduud n uls tord orloo.harts barlaguud mini huvi zayataigaa evler.oor songoh geed songoh hun ch baihgui yum chini yah yum
2014-12-25
зочин:
"ардчилсан" улсын төрийн эрх барьдаг эрхэм сонгогч та бүхэн эдгээр эрх баригч гэгдэгч рецедевистүүдийг сонгосон болохоор эцсийн хариуцлага та нарынх шүү.ман-ан бол монголын ард түмний бүтээл мөн.үүнийг с.баяр зохион байгуулсан ч тэрнийг ч бас монголын эрхэм сонгогчид сонгосон юм.ямар ард түмэн байна яг тийм төр засаг байдаг.та бидний бодит байдал уурыг чинь хүргэж байгаа бол эргүү толгойнуудаа шааж дээ.
2014-12-25
ббббббб:
энэ шинэ нөхдүүд тун удахгүй хусуулна гэж нямдоржийн хэлсэн нь үнэн шүү
2014-12-25
укаа:
манай эрхэм түшээдэд хэлхэд нямка ааш муутай ч юмыг бодитоор хардаг хүн нэг ёсондоо нүд нь нээгдсэн хүн энэ хүнээс суралц хүн дагж навсгансан наад муу мулгуу толгойнуудаа цэнгэлцгээ хүний өмнөөс харж байгаад үнэнийг хэлж сур хүний өмнөөс инээж хэлчихээд хутгаа билүүдхийн оронд ууралж хараачихаад өмөөрөөд сууж бай
2014-12-25
zochin :
auditor zangad gej hagarch yhdeggyi neg amitan baina.
2014-12-25
sartuul:
zangad, z.enkhbold 2 -toi tootsoo bodoh odor irne
2014-12-25