Эмнэлэгт хандагчдын ихэнх нь согтуу эрчүүд
Энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд ГССҮТ-д нийт 1575 хүн ханджээ. Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан аж. Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ. Харин ГССҮТ-д хандсан хүмүүсийн 62.2 хувийг эрчүүд байсан аж. Тэдний 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ