Ричард Гир Далай ламтай уулзжээ
Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир өчигдөр Энэтхэгт очиж, Буддын шашны тэргүүн XIV Далай ламтай уулзсан гэж “Hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр 1999 онд Далай ламд шавиар орж, Буддын шашинг түгээх ажилд биечлэн оролцох болсон юм. Ричард Энэтхэгт долоо хонох бөгөөд Далай ламын хамтаар хэд хэдэн буяны ажилд хамтран оролцох гэнэ. Тэрбээр өчигдөр Шинэ Дели хотод байрлах “2” гэх нэртэй асрамжийн газарт мөнгөн тусламж үзүүлжээ.
1
Тус асрамжийн газарт 100 гаруй ихэр амьдардаг гэнэ. Энэхүү асрамжийн газар 2005 оноос эхлэн Далай ламын нэрэмжит болжээ. 2009 оны хоёрдугаар сарын 2-ний өдөр асрамжийн газрын өмнө байрлах цэцэрлэгт хүрээлэнг Ричард Гирийн нэрэмжит болгожээ. Жүжигчин таван жилийн хугацаанд энэхүү асрамжийн газарт 13 удаа зочилж, 100 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
Тэрбээр твиттертээ “Хүн бүхэн буян үйлдэх ёстой. Хүүхдүүд бол энэ ертөнцийн гэрэл гэгээ юм” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ