Майли Сайруст сэтгэл дундуур байна

img

Дуучин Майли Сайрус саяхнаас жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггертэй үерхэх болсон юм. Тэд зул сараа тэмдэглэхээр Лондон явсан гэж “TMZ” сайт мэдээллээ. Тэгвэл тус сайтын сэтгүүлч Патрикийн ээж Мария Шрайвертэй уулзаж, Майлигийн талаар асуужээ.

Тэрбээр “Хүү минь буруу сонголт хийсэн. Патрик өмнө нь зөндөө охинтой үерхэж, нэр холбогдох болгонд нь би юу хэлдэггүй байсан. Тэгэхдээ Майли Сайрус надад таалагдахгүй байна. Түүнд ямар ч ёс суртахуун байхгүй. Тайчигч шиг хэтэрхий задгай хувцаслалтай. Үнэнийг хэлэхэд тэр охинд сэтгэл дундуур байна. Патрик одоо хүртэл Майлитай яагаад уулздаг болсноо тайлбарлаагүй” гэж хэлжээ.

1

Түүнчлэн жүжигчин Арнольд Шварценеггер “Candy” радиод ярилцлага өгөх үеэрээ “Эрчүүд бүгд л алдаа гаргадаг. Хүүгээ ойлгож байна. Тэгэхдээ тэнэглэл, дэггүйтлийг чинь хүлээж авахгүй шүү” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
yvaldaad avhad dajgui huuhenshdee
2014-12-25