Статистикийн албыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа

img

Өнө эртнээс түүхийн улбаатай монголын статистикийн алба нь Улсын анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчилснаар 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яаманд   тоо бүртгэлийн хэлтсийг анх байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдаж, 2014 онд 90 дэх жилтэйгээ золголоо.

ө

Үндэсний статистикийн алба нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж  буй арга аргачлалаар статистикийн тоо, мэдээллийг нэгтгэн гаргаж, тооллого, судалгааг мэргэжлийн түвшинд явуулдаг бөгөөд Ази, номхон далайн орнуудын статистикийн байгууллагуудын дунд нэр хүндтэй мэргэшсэн алба болж өссөн нөр их ажлын амжилт, ололтыг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсад статистикийн  алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Статистикийн албыг Монгол Улсын төрийн дээд шагнал ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- гоор шагналаа.

ө

Түүнчлэн статистикийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд Жамбалжав Сампилноров, Биндэръяа Цэрэнханд нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,  Чойжав Надмид, Хадхүү Төмөрсүх, Дүгэр Цэрэнлхам нарыг Алтан гадас одон, Бүдээ Дариймаа, Ёндонсамбуу Алтанхуяг, Уламбаяр Догсомжав,  Хорлоо Цагаан нарыг Хөдөлмөрийн хүндэт медаль,  Гэндэндамба Оюунчимэгийг Монголын ахмадын хорооны хүндэт тэмдэг, Жигжид Галя, Думаажав Адилбиш нарыг Чингэлтэй дүүргийн хүндэт тэмдэг, Сүрэнжав Хомоол, Ядам Дулмаа нарыг Баянзүрх дүүргийн хүндэт тэмдэг,  Цэвэлсүрэн Доржпаламыг Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Намжил Мангал Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа.                                      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ